Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ИТХ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо

2017-05-31

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА VII" уулзалт 2017 оны 05-р сарын 31-ны өдөр болж нээлтийн үйл ажиллагаанд Сумын ИТХ-ын дарга Ц.Доржцэрэн, Засаг дарга Т.Баярмагнай, Орлогч дарга Д.Батмагнай нар оролцож МЭҮТ-ын дарга Б.Оюунтуяа, Хэсгийн төлөөлөгч д/ч Ц.Цэндпүрэв, Улсын бүртгэгч Н.Гантуяа, Нийгмийн даатгалын байцаагч Б.Уранчимэг, ХЭХАХМэргэжилтэн Э.Баянцагаан, Татварын байцаагч Д.Ариунзул, болон Хаан, Төрийн банкнаас төлчидөд салбар салбарын мэдээлэл өгөв.
Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алтан төлийн эздийг тодруулж
Алтан ботгоны эзнээр 3-р багийн малчин Батчулуун овогтой Туяа,
Алтан Хурганы эзнээр 1-р багийн төлчин Гомбогарьд овогтой Ариунтуяа,
Алтан ишигний эзнээр 4-р багийн төлчин Галсанням овогтой Энхчимэг,
Алтан тугалын эзнээр 2-р багийн төлчин Балжир овогтой Цэпэлмаа,
Алтан унаганы эзнээр 5-р багийн төлчин Чулуун овогтой Төмөр тус тус шалгарав.
Төл мал тань түм бумаар өсөх болтугай

ямар хэлбэрээр мэдээллээ хүргэх вэ

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%