Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ИТХ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Улаалзай" мож харваанд сумын сурчид маань тэргүүн байр эзэллээ.

2017-06-14

Аймгийн аварга шалгаруулах Буриад сурын баг, цуваа харваа 3 өдөр амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.  Мож /баг/ харваанд нийт 7 баг буюу Хэрлэн, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Сэргэлэн сум болон ахмад харваачдаас бүрдсэн багийн харваачид сэц мэргэнээ сорин өрсөлдснөөс Цуваа харваа: Эрэгтэй төрөлд: 1. Тэргүүн байранд Баяндун сумын харваач, аймгийн мэргэн О.Сүхбаатар, 2. Дэд байранд Баяндун сумын харваач Б.Батбаяр, 3. Гутгаар байранд Цагаан-Овоо сумын харваач, спортын дэд мастер Б.Мөнхбамбар, Эмэгтэй төрөлд: 1. Тэргүүн байранд Дашбалбар сумын харваач Оюунжаргал, 2. Дэд байранд Дашбалбар сумын харваач Ганчимэг, 3. Гутгаар байранд Хэрлэн сумын харваач Туяа-Эрдэнэ, Багийн (Мож) харваанд: 1. Б.Энхбат ахлагчтай Цагаан-Овоо сумын баг харваачид Тэргүүн байр, 2. И.Батбаяр ахлагчтай Хэрлэн сумын баг харваачид Дэд байр, 3. Аймгийн мэргэн О.Сүхбаатар ахлагчтай Баяндун сумын баг харваачид Гутгаар байр тус тус эзэллээ. Манай сумын сурчид 2014 онд 4-р байр, 2015 онд 3-р байр, 2016 онд 2-р байр эзэлж байсан билээ. Энэ жил Буриад сурын багийн харваанаас анх удаа 1-р байранд орлоо. Эрийн хийморь шингэсэн сурын алтан зураахай өнөд ивээг.


ямар хэлбэрээр мэдээллээ хүргэх вэ

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%