Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ИТХ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Гэр бүлийн үнэ цэнэ" сургалт зохион байгуулагдлаа

2015-05-27

2015.05.13нд Олон улсын гэр бүлийн өдрийг угтан сумын НХҮ-ний мэргэжилтэн Э.Баянцагаан суманд "Гэр бүлийн үнэ цэнэ" сургалт зохион байгуулаа. Үйл ажиллагааг нээж ИТХ-н дарга Т.Баярмагнай үг хэлж, мөн Нийгмийн ажилтан Ч.Оюунтунгалаг "Гэр бүлийн тухай" мэдээлэл өгч, "Нютаг нугай аз жаргалай зам" ТББ тэргүүн Б.Бор "Архи, тамхины хор уршиг"ийн талаар өөрийн туршлагаас иргэдтэй хуваалцаж яриа өрнүүлэв.
Суманд үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөж байгаа ШИЛДЭГ гэр бүлүүдийг сумын ИТХ, багуудын ИНХ-ын дарга, Засаг дарга нартай зөвшилцөж тодруулсан юм.
"Олон жил хамт амьдарсан гэр бүл"-ээр 2-р багийн өндөр настан Б.Дарьжав
"Шилдэг малчин гэр бүл"-ээр 5-р багийн малчин С.Нямжав
"Хүмүүнлэг гэр бүл"-ээр 3-р багийн малчин Ц.Жаргалсайхан
"Шилдэг залуу малчин гэр бүл"-ээр 1-р багийн малчин Б.Батзориг
"Бүтээлч гэр бүл"-ээр 6-р багийн иргэн Б.Ганзориг
"Спортлог гэр бүл"-ээр 6-р багийн иргэн Г.Жаргалсайхан нар тодорлоо. Шагналыг сумын ИТХ-ын дарга Т.Баярмагнай, ЗД орлогч Ц.Доржцэрэн, 6-р багийн Засаг дарга С.Бямбадорж гардуулав.

ямар хэлбэрээр мэдээллээ хүргэх вэ

санал өгсөн: 1
0 / 0%
1 / 100%