Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулагдаж буй
архидан согтуурахын эсрэг "Эрүүл мэнд" аяны хүрээнд "СПИРТ ҮҮ СПОРТ УУ"
сэдэвт сумдын гар бөмбөгийн тэмцээний бүсийн тоглолтууд өнөөдөр эхэлж
байна. А хэсгийн тоглолтонд Цагаан-Овоо, Баян-Дун, Баян-Уул сумдын
багууд тоглож байгаа бөгөөд эхний тоглолт Цагаан-Овоо, Баян-Дун сумын
багууд тоглож, тоглолт 3:1 харьцаагаар Баян-Дун багийн ялалтаар
өндөрлөсөн. 2дахь тоглолт Баян-Дун, Баян-Уул сумдын багуудын хооронд
явагдаж байна.
